Татвараас чөлөөлөгдөх орлогын талаар

2013-10-02 09:58

Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.8   дэх хэсэгт “Байгалийн нөөцийг хэмнэлттэй  ашиглах, орчны  бохирдол, хаягдлыг багасгах, байгальд  халгүй  техник,  тоног төхөөрөмжийг борлуулсан орлого”-ыг албан татвараас чөлөөлөхөөр, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д ”Байгалийн нөөцийг хэмнэлттэй  ашиглах, орчны  бохирдол, хаягдлыг багасгах, байгальд  халгүй  техник,  тоног төхөөрөмж“-ийн жагсаалтыг Засгийн газар батлана гэж   заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны  өдрийн 303 дугаар тогтоолоор “Байгалийн нөөцийг хэмнэлттэй  ашиглах, орчны  бохирдол, хаягдлыг багасгах, байгальд  халгүй  техник,  тоног төхөөрөмж”-ийн жагсаалтыг баталсан.
Жагсаалтанд 41 төрлийн тоног төхөөрөмж багтсан бөгөөд уг тоног төхөөрөмжийг  борлуулсан  орлого  хуулийн дагуу албан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөнө.
 Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1.1-д “энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого  олоход гарсан зардал”-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй гэж заасан тул  2013 оны 03 улирлын тайланг авахдаа дээрх тоног төхөөрөмжийг борлуулахтай холбогдон гарсан аливаа зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй болохыг анхаарна  уу. 
 

       Тогтоолын хавсралтыг энэ холбоосоор орж үзнэ үү    http://www.legalinfo.mn/annex/details/5966?lawid=9354 
 
                                                     ТАТВАР ХУРААЛТЫН УДИРДЛАГА, АРГА ЗҮЙН ГАЗАР

Like | Нийтэлсэн : Tax | Уншсан (56) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл