ААНОАТ-ын тайлан тушаах иргэд, ААН-ийн анхааралд

2013-11-05 09:02:49

Монгол улсын Татварын хуулийн дагуу 2015 оны 3-р улиралын орлогын албан татварын тайланг аж ахуйн нэгжүүд 10-р сарын 20-ны дотор харъяа татварын албатайгаа цахимаар татварын тооцоогоо нийлж, тайлангаа илгээнэ үү. Цахим тайлангийн систем өдөр бүр 24 цаг ажиллаж байна.
      Татварын ерөнхий хуулийн 43-р зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасны дагуу Татвар төлөгч та татварын тайлангаа тушаахдаа тухайн төрлийн тайлангаар гарсан дутуу төлөлтөө төлсөн байхыг анхааруулж байна.
      Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын дүнг хоног тутам 0.1 хувийн торгууль, 0.051 хувийн алданги нэмж ногдох тул татвараа хуулийн хугацаандаа төлөхийг сануулж байна.
      Татварын хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд татвараа төлж, тайлагнасан Татвар төлөгч танд баярлалаа.

                                           Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс

Нийтэлсэн : Tax | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НЄАТ-ын тайлан тушаах иргэд, ААНБ-ын анхааралд

2013-08-04 22:40:48

Монгол Улсын Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуулийн  дагуу 09-р сарын НӨАТ-ын тайлангаа 2015 оны 10-р сарын 10-ны дотор цахимаар шивж оруулан, татварын тооцоогоо хийнэ үү.

Цахимаар тайлангаа оруулахдаа татварын өр төлбөрөө барагдуулсан байхыг анхааруулж байна. Тайланг хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу.

Нийтэлсэн : Tax | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Татвар тєвлєрїїлэх талаар

2013-07-23 09:50:08

ИРГЭН ТА татвараа банкинд тушаахдаа иргэн бол регистрийн дугаараа овог нэр, аль сум болохоо бїтэн бичих, ААН байгууллага бол ААН-ийн регистр, байгууллага, компанийн нэр, аль сумынх болохоо сайн бичих шаардлагатай байна.

Мєн Автотээвэр, агаарын бохирдолын тєлбєрийг тушаахдаа иргэн бол регистрийн дугаараа овог нэр, машины марк, улсын дугаар, аль сум болохоо бїтэн бичих, ААН байгууллага бол ААН-ийн регистр, байгууллага, компанийн нэр, машины марк, улсын дугаар, аль сумынх болохоо баримт дээрээ дэлгэрэнгїй бичнэ.

Банкны баримтанд дээрээ тухайн тєрлийн татварын дансаа мэдээд тушааж байгаа бол заавал татварын тєрлийн нэрийг бичих шаардлагагїй. Жнь: А.Дорж МЭ60010212 Агаарын бохирдолын тєлбєр СЭА6005 гэж гїйлгээний утга дээрээ бичсэн байдаг. Їїний оронд гїйлгээний утга дээр А.Дорж МЭ60010212, СЭА6005, Ланд100, Сайхан сум гээд бичихэд л хангалттай.

Таны тєлсєн татвар утга нь мэдэгдэхгїй, эсвэл аль сумын хэн гэдэг иргэн, ямар ААН нь тушаасан нь тодорхойгїй болохоор тухайн иргэн, ААН-ийн дээр татварын мєнгє нь ороогїйгээс їл ойлголцох байдалд хїрдэг. Иймээс та татвараа тушаахдаа ГЇЙЛГЭЭНИЙ УТГАА ДАХИН НЯГТАЛЖ ЇЗЭЭРЭЙ. Та алдаа гаргаагїй ч гэсэн банкны ажилтан нэр, регистр, дансны дугаар андуурах, гїйлгээний утга дутуу бичих зэрэг алдаануудыг нийтлэг гаргадаг юм шїї.

ИРГЭН ТА ГЇЙЛГЭЭНИЙ УТГАА ДАХИН НЯГТАЛЖ ЇЗЭХЭЭ МАРТУУЗАЙ.

Татвар тушаах дансны дугаараа дараах холбоос дээр энд дарж татаж авна уу.

 

ЭРСДЛИЙН УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ТАСАГ

Ангилал : Танд хэрэгтэй мэдээлэл | Нийтэлсэн : Tax | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Татвар төлөгч танд баярлалаа

2016-05-09 15:07:41

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

2016-05-09 15:07:07

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сард 5000 төгрөг төлөөд НӨАТ-ын баримт гаргах боломжтой

2016-05-09 15:06:11

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Төлбөрийн баримтаа аваарай ebarimt.mn

2016-05-09 15:05:29

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Иргэн та төлбөрийн баримтаа заавал бүртгүүлээрэй

2016-05-09 15:04:43

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Төлбөрийн баримтаа заавал аваарай

2016-05-09 15:03:59

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НӨАТ суутган төлөгчөөс төлбөрийн баримт гаргах тухай заавар

2016-05-09 15:03:12

Ангилал : Сургалт сурталчилгаа | Нийтэлсэн : Tax | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй